Sunday, December 25, 2011

Хэвлийн хурц өвдөлт

Хэвлийн хурц өвдөлт өгдөг хэвлийн хөндийн зонхилох эмгэгүүд нь ихэвчлэн мэс заслын эмчилгээнд хамгийн сайн үр дүнтэй байдаг. Зонхилох эмгэгүүд гэсэн санаа нь  зарим эмгэгүүдэд мөн мэс заслын эмчилгээ шаардлагагүй байдаг гэсэн үг юм. Хэвлийн хурц өвдөлт бүхий өвчтнүүдэд цаг үеэ зөв олсон тохирсон эмчилгээг шаарддаг.  Тухайн нөхцөлд үнэлгээг зөв өгөхөд өвчний түүх, эмнэл зүйн байдал, лабораторийн болон дүрслэл оношлогооны шинжилгээнүүд чухал шаардлагатай мэдээллүүдийг өгдөг. Эл байдал нь мэс заслын клиникүүдийн хувьд ихэвчлэн залуу хүмүүс болон настай хүмүүст хүйс, мэргэжил харгалзалгүй тохиолдож байгааг харж болно. Өвчтөнд хийгдсэн цаг үеэ олсон оношлогоо эмчилгээ нь тухайн эмнэлгийн нас баралт болон хүндрэлийг багасгах боломж олгодог. Намайг дар

No comments:

Post a Comment