Tuesday, January 3, 2012

Эрэгтэйчүүдийн 47%, эмэгтэйчүүдийн 34%-ийнх нь амнаас эвгүй үнэртдэг

Ердийн үнэн - Хайрын илрэл бол үнсэлт гэж хүн төрөлхтөн аль эртнээс үзсээр ирсэн билээ. Судалгаанаас үзэхэд, жинхэнэ “франц маягийн” үнсэлт нь хайрын хамгийн гол илрэл гэж гэр бүлийн хосуудын 40 хувь нь үздэг. 
•    Сэтгэл зүйчид үнсэлцэх нь таны сэтгэлийн тэнцвэрийг хадгалахад зайлшгүй чухал гэж үзжээ.
•    Үнсэлцэхэд хэл оролцсоноор сэрлийг өдөөнө
•    Эрчүүдээс  илүү эмэгтэйчүүд үнсэлцэх дуртай байдаг
•    Үнсэлцсэн бүхэн тэнгэрийн умдаг атгахгүй ч, үнсэлцэх үед ихээр ялгардаг мансууруулах үйлчилгээтэй бодис эндорфин нь таныг наад зах нь тайвшруулж, сэтгэлийн  баясалд  хүргэнэ

Цүнх авч явахад анхаарах зүйлс

Аль ч насны эмэгтэй хүн 7кг-аас илүү хүнд юм үүрч, зөөх нь сөрөг нөлөөтэй байдаг гэвэл манай эмэгтэйчүүд ухаан алдаж унах биз. Арга ч үгүй, галт тэрэгний буудлаас шуудай шуудайгаар нь нүүрс үүрдэг эмэгтэйчүүдийг энд тооцохгүй байлаа ч гэсэн манайхан 7-8 кг төмс нэг мөсөн авчихаас ер нь  буцдаггүй  шүү дээ. Тун ойрхон хүнсний захаас гэхэд л, 10 кг-аас илүүг яасан ч үүрэхгүйг хичээгээрэй. Энэ 10 кило ч гэсэн тав таваар нь тэнцүүлж хоёр гартаа барих нь дээр шүү.