Tuesday, December 27, 2011

Халдварт өвчин

Халдварт өвчний тохиолдлыг тандан илрүүлж, хяналтандаа авах нь энэ асуудлаар мэргэшсэн бидэнд шинэ шинэ бэрхшээл учруулсаар байна. Халдварт өвчин дэлхийн олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор, зарим улс оронд тэмцлийн аргыг нь мухардалд оруулсаар ажээ. Биотерроризмын шинэ аюул олон улс орны аюулгүй байдлын тулгамдсан асуудал болох боллоо. Шинээр болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд сэтгэл зовоосон асуудал болж байна. Сүүлийн 30 гаруй жилд шинээр тархаж буй халдваруудын дотор хантавирүст халдвар, ДОХ/ХДХВ, Эбола вирүст халдвар, E.coli 0157:H7, АЦХаХ зэрэг ноцтой халдварт өвчнүүд орж байна. Цаашдаа ч шинэ халдварт өвчнүүд илэрч, тархах нь эргэлзээгүй. Дэлхий дахины нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад танил болсон, 87 жилийн түүхтэй “Халдварт өвчний хяналтын лавлах” (ХӨХЛ) номын энэхүү шинэ 18 дахь хэвлэл нь дээр дурдсан аюул, бэрхшээлтэй тулгарахад барих гол гарын авлага болно.Энд дар

No comments:

Post a Comment